Sunday, March 27, 2011

Хөтөлийн "Цемент Шохойн" ХК-ы түүх

.

Наяад оны эхнээс "ХӨТӨЛ" хэмээх нэгэн нэр улс даяар төдийгүй хилийн чанадад ч дуурсах болов. Барилгын онц чухал хэрэгцээт материал цементийн их нөөцтэй орд газрыг хайгуулчид нээж олсны улмаас энэ ажээ.
       Энэ ордыг ашиглах үйлдвэрийн суурийг 1982 оны 7 сарын 26-нд Монгол-Зөвлөлтийн барилгачид тавьж богино хугацааны дотор иж бүрэн үйлдвэр, орон сууцны хороолол, соёл ахуйн олон сайхан барилга байгууламж бүхий бүхэл бүтэн хотхон байгуулж газрын зурагт тэмдэглэх болов.
     Зөвлөлтийн ард түмний тусламжаар миллиард төгрөгний төсөвт өртөгтэй, 600 сая төгрөгний үндсэн  фондтой, орчин үеийн өндөр бүтээмжтэй техникээр тоноглогдсон нарийн технологитой энэ сайхан цогцолборыг 1986 оны 12 сарын 28-нд иж бүрнээр хүлээн авсан нь одоогийн Хөтөлийн "Цемент Шохойн" үйлдвэр байлаа.
    Ажлагсадын 90 хувь нь дунджаар 22 настай залуус тухайн үед ажиллаж байсан юм